-
Морин шоргоолж рок хөгжим сонссоныхоо дараа модыг 2 дахин хурдан иддэг.
- Далайн усны галлон бүрт 1/4 паунд давс байдаг.
- Жирийн ярьж буй хүн минутанд 300 бичил шүлс цацдаг ба үг бүрд 2.5 бичил шүлс
- Ирвэс нохойноос айдаг гэнэ
- Голланд 1 милл квадрат газарт ноогдох хүний тоогоороо дэлхийд хамгийн нягтшил ихтэй улс юм
- Хүний шимэгч цагаан хорхой дээд тал нь 22.9 м болж байсан байна.
- 19р зуунд Их Британид амиа хорлолт нь бүтэлгүйтсэн хүнд шууд дүүжлэх ял өгдөг байжээ......Дэлэгрэнгүй.....
- Таны үс баруун талаараа хуваагддаг бол махчин буюу цагаан хоолтон
болоход хэцүү хүн юм байна, хэрвээ зүүн тал руугаа хуваагддаг бол
физиологийн хувьд цагаан хоолтон байх дуртай болж чадах хүн юм. - Нэг цаг савангийн дуурь үзэх нь 3 цаг сагсан бөмбөгийн тэмцээн үзсэнээс их хэмжээний калори шатаадаг гэнэ
- Солонго нь нар тэнгэрийн хаяанаас 40 градус буюу түүнээс доош байрлаж байвал л үүсдэг гэнэ
- Heinz™ кетчупны савнаасаа урсах дундаж хурд нь жилд 25 миль кк
- 1866 онд Альфред Нобел динамитыг зохион бүтээжээ.
- Хүн бүрийн арьсан дээрхи амьд биетүүд дэлхий гадарга дээрхи хүний тооноос их юм.
- Коала баавгай нь өдөрт бараг 22 цаг унтдаг ба үлдсэн 2 цагийг нь залхуурч зүүрмэглэн өнгөрөөдөг гэнэ.
- Хүн төрөлхтөн анх ДОХ өвчнийг 1930 онд нээн илрүүлжээ.
- Нэг сая 1-тын доллар 1 тонн жинтэй болдог
- Англи хэлэнд "U" үсэг 2 давхарлаж орсон 3 үг л байдаг : vacuum(агааргүй орчин, хоосон орчин), residuum(тунадас, шаар, үлдэгдэл), continuum(үргэлжлэл)
- Тэмээн хяруулын өндөг 4 цаг буцалгаж байж болдог
- Билл Гейтээс баян 18 улс л байдаг
- Энэтхэгт жил бүр төрж буй хүмүүсийн тоо нь Австрали улсын хүн амын тоогоос их байна
- Жил бүр сар дэлхийгээс 0,5 инчээр холдож байдаг
- Толгойгоо хананд цохиход танаас 150 калори үгүй болно (ёоооё...)
- "Q" үсэг нь ямар ч Америк хүний нэрэнд ордоггүй
- 1977 онд George Willig Дэлхийн Худалдааны Төв (2 өндөр) рүү авирсаныхаа төлөө 1.10 доллараар торгуулж байжээ.
- Улаан үстэй хүн халзрах магадлал бусад хүнийхээс өндөр байдаг гэнэ
- Манай нарны аймгийн хамгийн том галт уул нь Марс гариг дээр орших Olympus юм.
- Арьсны хорт хавдар биеийн зүүн хэсгээр 20% илүү их илэрдэг
- Хорт хавдрын өвчлөлийн 1/3 хувь нь нарнаас болж үүсэж байна
- Дэлхий дээр жил бүр ойролцоогоор 50,000 удаа газар хөдлөлт болдог
- Ямар нэг үнэр дунджаар 760 нанограмм жинтэй
- Хайч
Өдөр тутмын амьдралд цаас, даавуу тэр ч бүү хэл төмөр хүртэл хайчлах шаардлага гардаг. Гэтэл энэ хайч нь одоогоос 3000 жилийн өмнө анх гарчээ. Анхны хайч нь пүршний тусламжтайгаар нээгддэг байжээ.Одоо бол гараар үйлдэл хийн хүссэн зүйлээ хайчилж болно.
Цахилгаан товч
Бидний амьдралд байнга хэрэгтэй байдаг зүйлийн нэг нь цахилгаан товч билээ. Түүнийг бид хувцаснаасаа, цүнхнээсээ гээд олон газар харж болно. Хялбар хаагдаж нээгддэг болохоор үүнийг бид их хэрэглэдэг. Тэр утгаараа цахилгаан гж нэрлэсэн байна.
Цахилгааныг анх 1891 онд АНУ-ын нэг инженер В. Тубсон зохиожээ. Анхны цахилгааны шүд нь даавуу байсан байна. Сүүлд 1914 онд Г. Сандбак гэдэг хүн шүдийг нь төмрөөр хийж бат бөх болсноор патентийг нь авчээ.
Цоож ба түлхүүр
Цоож нь бидний өдөр тутмын хэрэглээ. Хүн болгон орж, гарч болохгүй хаалганд цоож хийдэг. Мэдэгдэж байгаагаар анхны цоож нь хаалгыг нааш цааш онгойлгохгүй боловч одоогийнх шиг боловсронгуй биш зүгээр л тогтоох төдий байсан бол. Өнөөдөр боловсронгуй болсон. хаалга цонхны аль хэсэгт нь цоож нь байна гэдгийг мэдэх аргагүй нууц цоож хүртэл гарч ирсэн.
Хавчаар
Анх хавчаарыг Норвегийн Йохан Ваалер 1900 онд бүтээжээ. Сонирхолтой нь тэр үед зохиосон хавчаар өнөөг хүртэл өөрчлөгдөлгүй ирсэн байна. Энэ ололт нь хүний нүдэнд жижигхэн хялбар юм шиг харагдах боловч маш их үүрэг гүйцэтгэж ирснийг та мэдэх бизээ.
Бал
Бал энэ үеийн хамгийн том ололтын нэг билээ. Дээр үед шувууны өдийг, мөн урт ишинд бэхэлсэн төмөр хошууг бэхэнд дүрж бичдэг байсан. Үүний дараа бэхээ ишинд нь хийж, сайжгуулсан боловч энэ хурдан дуусдаг байжээ. Мөн энэ бэхээр бичсэн бичиг нь хурдан хатдаггүй учир хүлээх шаардлагатай болдог байв.
1938 онд Лазио Биро болон түүний дүү Джорж нар хамтран анхны балыг зохиосон юм. Балын бэх нь хурдан хатдаг. Мөн балын үзүүрт жижиг шарик хийж өгсөнөөр цаасан дээр чөлөөтэй хөдөлж бичдэг болсон байна.
Скоч
Урагдсан цаас юмуу эсвэл ачаагаа баглаж янзлахад скоч хэрэгтэй болдог.
Магадгүй хэн ч өнөөдрийг хүртэл энэ скочийг хэн зохиосон бол гэж бодож байгаагүй бизээ.Ү үнийг зохиогч нь Ричард Древ юм.
Уурын тогоо
Энэ нь бусад тогоог бодвол хоол хурдан болдог давуу талтай. Үүнийг анх 1861 онд Папин гэдэг хүн зохиожээ. Уураа гаргадаггүй учир богино хугацаанд хоол болгодог. Гэхдээ даралт хэт ихэсвэл буудах аюултай тул түүнийг зохицуулах жижиг нүх байдаг. Үүгээр исгэрэх дуу гардаг тул зарим оронд энэ тогоог “исгэрдэг тогоо” гэж нэрлэдэг.
Зүү
Жижиг гэдгийг мэдэхийн тулд зүү шиг гэж жишээ авдаг. Зүү нь жижиг боловч бидний амьдралд эрт үеэс байр суурийг эзэлсээр ирсэн байна. Эрт дээр үед эхлээд ясан зүү, модон зүү сүүлд нь төмөр зүү гарсан. Анхны метал зүү хүрэл зэвсгийн үед гарсан гэдэг. 1849 онд Валььер Хант анх сүлбээрэн зүүгээр патент авчээ.
Шүдэнз
Гал бол их эрт үеэс эхлэн хүний амин чухал хэрэгцээ болсоор ирсэн. Гал анх хэрэглэсэн нь хүмүүсийн хувьд асар том алхам байсан. Бидний өдөр тутмын хэрэгцээ болсон өнөөгийн энэ шүдэнзийг анх 1827 онд Английн химич Жон Валкер зохиожээ. Жижиг модны үзүүрт химийн бодис түрхэж түүнийг модны үзүүрт үрэхэд дулаан ялгаруулан шатаж эхэлсан байна. Үүнээс санаа аван боловсруулж одоогийн шүдэнз хэлбэрт оруулан боловсруулан үйлдвэрлэсээр иржээ.
Индүү
Хуучны индүүг саная гэвэл дотор нь цог хийж халаадаг байсан. Эсвэл халуун гал пийшэн дээр тавьж халаадаг байсан. Анх 8-р зууны үед Хятадууд торго индүүдэх гэж анх зохиосон гэдэг.
1882 онд Хенри Сеел гэгдэх нэгэн хүн анх удаа индүүг цахилгаанаар халааж болохыг олсон ба энэ индүүг одоо болтол хэрэглэж байгаа юм.
Харандаа
Хамгийн хэрэглээ ихтэй зүйлйин нэг балын харандаа. Эхлээд хар тугалгаар хийдэг байснаа боловсруулан өнгийн будаг холих болжээ. будаг хольсон харандааг хүүхдүүд өнгийн харандаа гэж нэрлэх болсон.
Өнөөдөр өнгөтэй бүр үнэртэй харандаа хүртэл гарчээ. Гэтэл харандаа 1790-ээд оны үед бие биеэсээ үл хамааран Австрали, Францын эрдэмтэд зохиожээ. Хамгийн анхны харандааны үзүүрийг тугалгаар хийдэг байжээ. Сүүлд химийн grafit ба kilin гэсэн хоёр өөр элементүүдийн хэмжээг хольж зөөлөн хатуу гэх мэт харандааг гаргаж авчээ.
Tuesday, May 15, 2012
Та үүнийг мэдэх үү? (Танин мэдэхүй)
Labels:
Танин мэдэхүй
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment